Кристен Стьюарт бэлгийн чиг хандлагаасаа болж үсээ хусуулжээ

2017 оны 03 сарын 10

“Бүрэнхий” киноны од Роберт Паттинсонтой хамтран амьдарч байсан ч найруулагч эртэй учир ургуулж харилцаагаа сүйрүүлж байсан жүжигчин Кристен Стьюарт гадаад төрхийн хувьд эрс өөрчлөлт хийжээ. Долгионтой хүрэн үстэй Кристен Стьюарт бараг халзан шахуу болсноос гадна үсээ шаргалаар будуулжээ.

Тэрбээр TODAY шоунд оролцохдоо үсээ ямар шалтгааны улмаас өөрчилснөө ярьсан байна. ”Underwater,” уран сайхны кинонд механик инженерийн дүрд тоглосон учраас дүртэйгээ илүү ойртохын тулд үсээ авахуулсан гэжээ.  Гэвч хамгийн цаад шалтгаан нь Кристен олон жилийн турш үсээ авахуулахыг бодож явдаг байсан ч зориглож чаддаггүй байсан бөгөөд энэ удаад үсээ авахуулжээ.

Роберт Паттинсоноос салсны дараачаар загвар өмсөгч, дуучин бүсгүйчүүдтэй амрагийн харьцаа тогтоох болсон Кристен бэлгийн чиг хандлагаа хэнээс  ч нууцалж яваагүй хэмээн бардамнадаг. Тэрбээр сүүлийн нэг жилийн дотор гурван ч бүсгүйтэй нэр холбогдсон юм.

 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top