Сүүлийн жилүүдэд манай улсад алт олборлох нь ихэссэн. Зарим иргэдийн хувьд хууль бусаар гар аргаар алт олборлож амиа алдах болов. Мөн тэд байгалийн тусгай хамгаалалттай газар гар аргаар алт олборлох болсон байна.Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид байгалийн тусгай хамгаалалттай газар алт олборлож буй иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ. Тухайлбал, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Хөвсгөл зэрэг аймагт иргэд улсын тусгай хамтгаалалттай газар алт олборлож байжээ. Мөн иргэд тусгай хамгаалалттай газар нүх ухах, гол горхи, рашааны гольдролыг алдагдуулах зэргээр сүйтгэх үйл ажиллагаа явуулж байгааг зогсоосон байна. Түүнчлэн нийт 355 аж ахуйн нэгж, иргэнд 11 сая 395 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )