Брэд Питт Жолид зориулж баримал бүтээв

2017 оны 04 сарын 01

12 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан Анжелина Жоли, Брэд Питт нар нэгэн цагт Холливуудын хамгийн сайхан хосоор нэрлэгддэг байлаа. Царайлаг жүжигчин Брэд Питт анхны эхнэрээсээ “урван” байж Жоли руу тэмүүлсэн ч тэдний төгсгөл салалтаар дууссанд олон хүн харамссан. Өдгөө тэд хүүхдүүдээсээ өөр ямар нэгэн холбоогүй болсон.

Гэргий, зургаан хүүхдээсээ тусдаа амьдарч буй Питт хоногийн 15 цагийг баримал бүтээхэд зарцуулж байгаа аж. Мөрөн дээрээ бяцхан шувуу суулгасан Анжелина, Брэд нарын нүцгэн баримлыг та харж байна. Уг баримлыг  Питт дотны найз уран бүтээлч Томас Хьюсогагийн удирдлаган дор бүтээж буй гэнэ. Тэрбээр үүнийг хайр дурлалдаа зориулан бүтээсэн аж.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.27.67) 2025 оны 03 сарын 13

bred uur huuhentei bgaam bishuu kkkk

1  |  0
Top