Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос хойш Сүхбаатарын талбайд байрласан "Гал үндэстэн" холбооны морьтнуудын 8 гэрээс 5 нь бууриа өчигдөр сэлгэлээ. Энэ талаар "Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяраас тодруулахад, “Тийм ээ. Гэрт байрлаж тэмцэх цаг үе өндөрлөж байгаа юм байна гэж манай Удирдах зөвлөл үзэж байгаа. Гэхдээ энэ нь манай морьдод өвс тэжээл дутагдсан зэрэг бодит шаардлагаас үүдэн гарсан шийдэл юм. Эдгээр 5 гэр нь Яармаг, Эмээлтэд байрлаж буй морьд дээрээ нүүн очиж байгаа болно. Харин маргааш /өнөөдөр/ бид Сүхбаатарын талбайд 11 цагаас уулзалт зохион байгуулж, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд шаардах бичгээ өргөн барих болно" хэмээн хариуллаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )