Өөрөө бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан алуурчин...

2017 оны 04 сарын 10

Луис Гаравито нь “Араатан”, “Мангас” хочтой эрэгтэй. 1992-1999 оны хооронд 138-192 хүний аминд хүрсэн гэж бүртгэгдсэн байдаг. Тэрбээр зургаагаас 16 насны хөвгүүдийг хохирогчоороо сонгон, хүчирхийлж, эрүүдэн, дараа нь зэрэмдэглэдэг байжээ. Гэвч түүнийг 1999 оны дөрөвдүгээр сарын 22-ний өдөр баривчилсан юм.

Амьдрал:

Луис Гаравито 1957 оны нэгдүгээр сарын 25-ний өдөр Колумбийн Күиндиод төрсөн. Тэрбээр долоон ахтай байжээ. Гэвч тэд эцэг эхийн хүчирхийлэл, дарамт дунд зовж өссөн юм. Мөн залуу байхдаа бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан тухайгаа ярьсан байдаг.

Аллага:

Түүний хохирогчид зургаан наснаас 16 насны ядуу, тариачин, гудамжны тэнэмэл хөвгүүд байсан. Луис Гаравито тэдний хөдөө гэрт очих эсвэл мөнгө, бэлэг зэргийг өгнө гэх зүйлсийг санал болгодог байжээ. Эхлээд хохирогчдын итгэлийг олж авахын тулд гадуур зугаалж, ядраадаг байсан аж. Дараа нь хохирогчийг хүчирхийлж, багалзуурдаж амийг нь хөнөөгөөд мөчилдөг байсан аж. Харин ихэнх цогцсод эрүүдсэн шинж тэмдэг ил байжээ.

Гэвч тэрбээр 1999 оны дөрөвдүгээр сарын 22-нд баригдаж, 140 хүний аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин Луис Гаравитог Колумбийн 59 гаруй хотын 172 хүүхдийг алсан хэрэгт шалгасан юм.

Ял шийтгэл:

Гэмт хэргийн 172 тохиолдол олдсон. Гэвч өөрийгөө 138 хэргийг үйлдсэн гэдэг. Иймд түүнийг хийсэн үйлдэлд нь буруутган 1853 жил есөн хоног шоронд хорих ялаар шийтгэсэн юм.

Мөн хохирогч нарын цогцсыг олоход тусалсан тул хорих ялаас 22 жилийг бууруулсан аж.

Luis Garavito зурган илэрцүүд

Luis Garavito зурган илэрцүүд

Ё.Мээдээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top