Дуучин Rihanna шинэ бизнес эхлүүлжээ.
Алдартан үнэт эдлэлийн "Chopard" брэндтэй хамтран үнэт эдлэл болон өдөр тутмын гоёл чимэглэлийн шинэ шинэ цуглуулга гаргасан байна. Үнэт эдлэлүүдийг 2017 оны зун худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Цуглуулгад хоёр төрлийн ээмэг багтсаны эхнийх нь 18 карат бүхий цагаан алтаар хийгдэж, ягаан ба шар индранил, очир эрдэнэ, бадмаараг ба акуамарин чулуугаар чимэглэгдсэн байна. Харин хоёр дахь загвар нь мөн адил цагаан алтан эх биетэй, лийр хэлбэрийн очир эрдэнэ чулуутай байв. Үүнээс гадна цуглуулгад мөн 18 карат бүхий ягаан алт ба ногоон керамикаар хийгдсэн хүзүүний зүүлт багтжээ.
“Chopard” брэндийн үнэт эдлэлүүд тансаг, чамин хийцтэйгээс гадна загвар нь үргэлж шинэчлэгдэж байдгаараа дээдсийн зиндааны бүсгүйчүүд дотор тун алдартай юм.













Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Goy um bnaa,hudaldaand garhaar n avydaa