Х.Чойбалсан, Ж.Батмөнх нар 129,5 сая төгрөгөөр дэлгэцэнд мөнхөрнө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Х.Чойбалсан, Ж.Батмөнх нарын амьдрал, үйл ажиллагааны тухай бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино бүтээх гэж байна. Энэ киног бүтээхийг Засгийн газар БСШУЯ-д зөвшөөрч, зардлыг нь Засгийн газрын нөөцөөс гаргахаар болсон баина. Х.Чойбалсангийн тухай өгүүлэх “Тусгаар тогтнол” кино бүтээхэд 74 сая, “Ж.Батмөнх” кино бүтээхэд зориулж 55,4 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болов. Кинонуудыг бүтээж нийтийн хүртээл болгосны дараа Үндэсний архивт хүлээлгэн өгөх юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top