“Сарьсан багваахай” хошин дуурь долоо дахь удаагаа УДБЭТ-т

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр энэ сарын 21 буюу ирэх долоо хоногийн бямба гарагт И.Штраусын "Сарьсан багваахай" бэсрэг хошин дуурь тоглох гэж байна. Эл хошин дуурийг анх 1874 онд тавьж, өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцогдож байна. Монголын сонгодог урлагийн тайзнаа анх 2009 оны зургадугаар сарын 19-ны өдөр тогложээ. Энэ удаа эл дуурийг долоо дахь удаагаа тоглох гэж байгаа аж. Дуурийн Габриел Айзенштайны дүрд Ч.Түмэндэмбэрэл, Розалинда Айзешлтайны эхнэрт Ш.Наранчимэг, шоронгийн даргад Э.Бумхүү, Орловский ханхүүд Ц.Ариунаа, Орловскийн дууны багшид Г.Шижирболд, Фалк /шонхор/ нотариатчид А. Сайнбаяр, Адель Розалиндагийн зарцад Д. Туяа нар тоглох юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top