Дөрвөн хүүхдийн ээж Викториа Бекхэм 43 нас хүрлээ

2017 оны 04 сарын 18

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм өчигдөр буюу 04/17-д 43 нас хүрлээ. Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмтэй гэрлэж , дөрвөн хүүхдийн ээж болсон Викториа төрсөн өдрийнхөө баяраар тун даруухан харагдаж байлаа. Хүүхдүүд нь ээжийнхээ төрсөн өдрөөр баярын мэндчилгээ илгээжээ. Хуримын ёслолоо 1999 онд хийсэн хосууд саяхан хуримын тангаргаа шинэчлэн цөөн зочидтой үдэшлэг хийсэн байдаг. 90-ээд оноос охидын хамтлагийн гишүүнээр олонд танигдсан тэрбээр загвар зохион бүтээгч, модель, дуучин гээд тал бүрийн авьяастай. Түүний алдартай ишлэлээс:

Жинхэнэ найз байж чаддаг, сайхан сэтгэлтэй эр хүн надад таалагддаг.Тэр залуу бас чанартай сайн гуталтай, алтан карттай байх хэрэгтэй.

Би материалист хүн биш. Сэтгэлээсээ өгсөн бэлгэнд дуртай, яг л хүүхдүүд цаасан дээр зураг зураад бэлэглэдэг шиг гэжээ.

 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

ГАЙХАЛТАЙ ХҮМҮҮС , САЙХАН ЭНЕРГИ ЭРЧ ХҮЧИЙГ БЭЛЭГЛЭЖ БАЙГААД БАЯРЛАЛАА

1  |  0
Top