Зураг дээр байгаа энэ үзэсгэлэнт бүсгүйг Холливуудын алтан үеийн кино жүжигчдийн нэг гэж бодож байна уу? Тэгвэл үгүй ээ. Зураг дээр байгаа энэ бүсгүй Египетийн хаант улсын сүүлчийн гүнж, Ираны шахын анхны эхнэр буюу Ираны сүүлчийн хатан Фавзиа Фуад юм.
1921 онд төрсөн тэрбээр Египетийн султан 1-р Фауд хааны том охин бөгөөд 1938 онд Ираны удам залгах ханхүү Мухаммед Реза Палавитай сүй тавьж улмаар гэрлэсэн байдаг. Бүс нутагтаа хоёр эзэнт гүрний холбоог бат зангидсан энэ гэрлэлт олон ашиг тусыг хоёр оронд авчрахаас гадна бүс нутагт тогтвортой байдал эргэн ирэхэд хүргэсэн.
Харамсалтай нь хатан Фавзиа 1945 онд Каир хотноо буцаж, нөхрөөсөө салж байгаагаа мэдэгдсэн байна. Ингээд салалтын шалтгааныг хосууд бие биедээ хайргүй байсан, Ираны шах эхнэрээ тоодоггүй байсан, хатан Каиртай харьцуулахад хөгжил муутай Тегеран таалагдаагүй гэх олон шалтгаанаар тайлбарласан байдаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Сэтгэгдэл ( 0 )