Төрийн шагналт зохиолч Б.Догмидын "Чонын дурлал" киноны нээлтийг төрийн ордонд хийж, УИХ-ын гишүүд үзжээ. Энэ үеэр киноны найруулагч Ж.Солонго "Манай нэрт зохиолчийн энэ киног бүтээхэд олон хүн тусалсан. Тэр тусмаа Ч.Улаан гишүүн үлэмж их тус хүргэсэн. Манай Догмидод хэд хэдэн санаа ч өгсөн байх" хэмээжээ. Ингэж хэлэхэд ихэд сандарсан Ч.Улаан гишүүн чанга яригчийг Ж.Солонгоос авч, "Би юу боллоо гэж ийм том зохиолчид санаа өгөх билээ. Харин хэд гурван өгүүлбэр нэмэрлэсэн зүйл бол байгаа" хэмээгээд тайзнаас буугаад явчихжээ. Уг нь тэрбээр хэд гурван төгрөг нэмэрлэсэн гэж хэлэх байсан ч тухайн үеийнхээ сандралаас гаралгүй ийн хэлчихжээ. Харин гишүүд "Манай Улааны нууц авьяас илэрч нэртэй зохиолчидтой үзэх нь ээ" хэмээн инээлджээ.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )