Дэлхийн эдийн засаг МОНГОЛД нааштайгаар эргэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 01

Дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Японы эдийн засаг уналтад орох шинж байгаа ч өнгөрсөн сард дэлхий даяар ажилгүйдлийн төвшин буурсан нь эдийн засагчдын хувьд хамгийн сайн мэдээ боллоо. Ялангуяа хөгжиж буй орнуудад энэ өсөлт харьцангуй өндөр гарсан байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог АНУ-д сарын дотор 200 мянган хүн шинээр ажлын байртай болсон нь сүүлийн дөрвөн жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Дэлхийн эдийн засаг эргэлт буцалтгүйгээр сэргэж эхэлсэн гэсэн эдийн засагчдын дүгнэлтийг баталсан сар боллоо гэж дүгнэхэд болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ БНХАУ 9.8, ОХУ 7.4, Энэтхэг 7.3 хувиар өсгөж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ хамгийн их өсгөсөн, өөрөөр хэлбэл хямралаас хамгийн хурдан гарч буй улс нь Азербайжан (+15.6%), Макао (+16.6 %), Ангол (+15.1 %), Афганистан (+13.5 %) юм.

Хамгийн том металл импортлогч Хятадын эдийн засаг хурдацтайгаар өсч байгаа нь ашигт малтмалын экспортоос төсвийн ихэнх орлогоо бүрдүүлдэг манай улсын хувьд тун ашигтай юм. Урд хөрш өнгөрсөн оны мөн үед 380 мянган тонн зэс цэвэршүүлж жилийн оргил үзүүлэлтээ гаргасан бол  энэ жил дээрх үзүүлэлтээ барьсан төдийгүй, бусад металлын боловсруулалт ч үлэмж нэмэгдсэн тухай мэдээлэл Metalbulletin.com сайтад тавигдсан байна. Үүнээс гадна дэлхийн үнэт металлын зах зээл дээр манай улсад ашигтай шинэ нөхцөл байдал үүсчээ.    

 “Олборлолтын зардал нэмэгдэх хандлагатай байгаа учир цаашид үнэ өндөр тогтоогдох болно” гэсэн мэдэгдлийг Дэлхийн металл олборлогчдын холбооноос мэдэгдсэн. Тус байгууллагын төлөөлөгч Паоло Рокка “Уур амьсгалын өөрчлөлт болон бусад шалтгааны улмаас олборлолтын зардал зарим бүс нутагт 90 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй. Энэ нь импортлогчдын хувьд “маш таагүй” хэрэг гэдгийг ойлгож байна”хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс үзвэл, алт, зэс болон бусад металлын ханш цаашдаа ч манай улсад ашигтай хэвээр байх нь. “Эрдэнэт” үйлдвэрийн олборлолтын зардал нэмэгдэж байгаа ч зэс олборлогч бусад орныг бодвол харьцангуй гайгүй тул ингэж зоригтой хэлж байгаа юм. Жишээлбэл, Бразилийн ихэнх уурхайн олборлолтын зардал 50-100 хувиар өссөн тул улирлын гэрээгээ шинэчлэхдээ үнээ 25 хувиар нэмж тооцсон байна. Мөн газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэн олон хоног сул зогсолт хийсэн Чилийн уурхайнууд байгуулсан гэрээнийхээ нийлүүлэлтийг арай ядан “болгож” байгаа учир шинээр гэрээ хийхээс татгалзаж байгаа. Дэлхийн металл олборлогчдын холбоонд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг 180 байгууллага байдгаас Рио Тинто зэрэг  20 компани дэлхийн бүх металл үйлдвэрлэлийн 85 хувийг гүйцэтгэдэг юм. 

 


Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uum(103.229.121.174) 2017 оны 05 сарын 02

Munhnaran eej delhii

0  |  0
Цэцэг(202.9.41.81) 2017 оны 05 сарын 01

Монгол уруудсан хэвээрэй байна төрийг эзэлсэн шашинаасаа салсан цагт Монголчууд бидний амьдрал бүрэн бүтэн сайн сайханд хүрнэ

0  |  0
zocnin (108.181.115.137) 2017 оны 05 сарын 01

ex oron maani baylagtai hezee cn moxno gej bhgyi tolgoi deegyyr mortloo ex ornoio ard tymnee mongol ulsaa manduulya.

0  |  0
Top