Арилжааны банкнууд “амь тавих уу”

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 02

 Засгийн газрын бонд гарсан цагаасаа эхлэн Монголын хөрөнгийн бирж дээр эрэлт хэрэгцээ ихтэй байна. Анх гурван сарын өмнө жилийн 17 хувийн хүүтэй арилжаалагдсан бонд өнөөдөр 15.3 хувь болон буурсан ч эрэлт  багас ч, эрч нь суларсангүй, олон арван тэрбумаараа арилжаалагдаж байна. Өндөр хүүтэй гарсан Засгийн газрын бонд руу брокер, диллерийн компаниуд, тэднээр дамжуулан аж ахуй нэгж, хувь хүн хуушуурцгаав. Арилжааны банкууд ч Засгийн газрын бондоос худалдан авч “амь тариа” хийж байна. “Эртнээс ингэх байсан юм” гэж эдийн засагчид саймширч байгаа. Засгийн газрын бондын арилжаа эдийн засгийг эрүүлжүүлэх сайн талтай ажээ.

Арилжааны банкнуудад Засгийн газрын бонд том цохилт өглөө. Банкны хадгаламжийн хүүнээс Засгийн газрын бондын хүү хамаагүй өндөр. Тийм учраас иргэд, пүүс компаниуд банканд мөнгөө хадгалуулах бус Засгийн газрын бондыг сонгож байна. Санхүүгийн хямрал нүүрлэсэн, иргэд хадгаламжаа татсан энэ үед банкнууд Засгийн газрын бондын хүүгээр “амьдарч” иржээ. Цөөхөн хэдэн банк Засгийн газрын бондын үнийг тогтоож, өөртөө ашигтай байдлаар явуулж ирсэн. Энэ байдлыг таслан зогсоож, Засгийн газрын бондыг олон нийтэд ил тодоор борлуулж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлийг эрүүлжүүлэх том алхам хийжээ.

Иргэдийн итгэл сэтгэл, хадгаламжийн мөнгөөр ажилладаг арилжааны банкнууд хүндэрч байна. Эдийн засгийн хямрал, валютын хомстолд орсон банкнуудад хадгаламжаа иргэд татна гэдэг сайны дохио биш билээ. Арилжааны нэгэн банкнаас үйлчлүүлэгч 300 сая төгрөгийн хадгаламжаа татахад банкны эдийн засагчид сандарч буй сурагтай. Бэлэн мөнгөний хомстолд орсон банкны салбар үйлчлүүлэгчийн мөнгийг гаргаж чадахгүй удаасан ч сураг дуулдлаа. Энэ жилийн Засгийн газрын бонд ингэж арилжааны банкнуудыг “хазаарлаж” өглөө. Арилжааны банкнууд “амь тавьж байна”.  

Банкнууд Засгийн газрын бондоос ахиухан авч алдагдлаа нөхөж байна. Өндөр хүүтэй, менежмент тааруу арилжааны банкнуудад ингэж хүндрэл бий болж байгаа. Хөрөнгийн зах зээл, санхүүгийн эрүүл үзэгдэл нь ингэж арилжааны банкнуудыг шахаж байна. Засгийн газрын бонд эрэлт ихтэй байгаа учраас хүүгээ бууруулж таарна. Жилийн эцсээр 12 хувь хүртэл буурах байх гэсэн тооцоолол бий. Үүнийг дагаад арилжааны банкнууд хадгаламжийн хүүгээ бууруулах, менежментээ улам сайжруулах шаардлага тулгарна. Иймээс банкнуудад том сорилт ирж байна.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдаж буй. Энэ хүрээнд арилжааны банкнуудад хяналт шалгалт явуулж, банкны бүтцийг шинэчлэх нөхцөлийг тавьсан. ОУВС-гаас шалгалт явуулж манай арилжааны банкнуудын санхүүгийн чадавх, тайлан тооцоо, чанарын үнэлгээг хийнэ. Энэ шалгалт арилжааны банкнуудыг “хаалга барихад” хүргэж мэдэхээр байна.

Үүнээс гадна Монголд гадаадын банк үйл ажиллагаа явуулах тухай эртнээс яригдаж эхэлсэн.  Одоогоор БНХАУ-ын "Bank of China", ХБНГУ-ын "Deutsche bank", АНУ-ын "Goldman Sachs" банкнууд Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлт илүүлээд байгаа. Тус хүсэлтийг Сангийн яам судалж үзээд Монголбанктай зөвшилцөхөөр болсон. Эхнээсээ Монголд төлөөлөгчийн газраа ч байгуулжээ. Өндөр хүүтэй, менежмент муутай арилжааны банкнуудыг дотоод, гадаадын олон хүчин зүйл ингэж шахаж байна. Энэ нь эргээд хөрөнгийн зах зээл, эдийн засгийг эрүүлжүүлэх эерэг үр дүнтэй. Арилжааны банкнуудын сайн нь үлдэж саар нь зах зээлийн жамаар үйл ажиллагаагаа зогсоож ч мэдэх юм.

Т.Түвшин

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.163) 2017 оны 05 сарын 06

Зөв.Өрсөлдөөнд зарим нь сөрарнө шүү. Зах зээлд байдаг л асуудал

0  |  0
bh(103.229.121.174) 2017 оны 05 сарын 02

Gehdee hed n ve

0  |  0
Лодой(49.0.212.86) 2017 оны 05 сарын 02

Ум мани бадми хум!!!

0  |  0
boldoo(202.9.40.249) 2017 оны 05 сарын 02

banhnii huug buuruulah heregtei arai undur bna. Shalgalt yvuulj tsegtsleh heregtei.

0  |  0
хөрөнгө(202.9.40.249) 2017 оны 05 сарын 02

Одоо зөвөө хөрөнгийн зах зээл үнэд цаг ирсэн. Банкны монопол үе өнгөрсөн. Тиймээс банкинд биш Хөрөнгийн зах зээлд итгэх цаг боллоо. Тийм учраас банкинд мөнгөө хадгалуулах гэхээсээ илүүтэй Засгийн газрын үнэт цаас авах хэрэгтэй. Энэ нь ашигтай: Үүнийг манай иргэд мэддэг болсон байна

0  |  0
ха ха(202.9.41.31) 2017 оны 05 сарын 02

зөв банкын зөвлөл гэж өндөр хүүгээр ард түмнээ шулдаг нь болих нь ЦАГААН ҮХЭЖ ДАЛД ОР

0  |  0
doodo(202.9.43.147) 2017 оны 05 сарын 02

yooyo yadaj zow bichcheesei

0  |  0
Top