Нийтийн зориулалттай орон сууцыг паспортжуулах ажлыг анх удаа хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд 20 барилгыг паспортжуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газрын дэргэд барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийг шинээр байгуулж, зориулалтын багаж, тоног төхөөрөмж нийлүүлжээ. Энэ ажлын хүрээнд орон сууцнуудыг газар хөдлөлтийн тэсвэрлэлтээр нь паспортжуулах бөгөөд Нийслэлийн барилга хот төлөвлөлтийн газар, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл хамтран зохион байгуулна. 1961 оноос өмнө, 1961-1973, 1974-1987, 1988-2000, 2000 оноос хойш баригдсан орон сууцны СӨХ-ны 278 удирдлагатай уулзаж, ажлынхаа зорилгыг танилцуулах юм. Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг шалгах ажил нэг барилга дээр 16-21 хоног үргэлжилж, дүгнэлт гарснаар дуусна.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )