Зургадугаар сарын 10-наас нэгэн сонирхолтой аялал эхэлнэ. Энэ нь Гэрлэх ёслолын ордноос зохион байгуулж буй “Монгол туургатны хосын аялал” юм. Аялалд Монгол туургатан л бол ямар ч хос оролцох боломжтой гэнэ. Хосын аялалд оролцогчид нийтдээ 810 км замыг туулж, Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах аж. Энэхүү хосын аялал нь Гэрлэх ёслолын ордны 35 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа юм.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )