Монголчуудыг архиа бага ууж, айргаа тааваар уу хэмээн XIV далай багш сургасан удаатай. Дээрхийн гэгээнтэн нэгийг харж хоёрыг тунгаагаад хэлсэн нь лавтай. Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас иргэд нас барах нь сүүлийн үед улам л ихсээд байна. Энэ сарын 11-ний 07:00 цагийн орчим Баянгол дүургийн 11 дүгээр хороонд орших "Пикассо" зочид буудалд тус дүүргийн 10 дугаар хорооны иргэн 46 настай, эрэгтэй А гэгч архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас бөөлжсөндөө хахаж нас барсан байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ.
.М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )