С.Эрдэнийн өгүүллэг: Өвгөн шувуу

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

 Жав  гуай,  нар  ханын  толгойд тусаж байхад нүдээ нээлээ. Зовхи нь хөх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгүй нүдээр гэрийн доторхыг тойруулан харах гэж хүндэрсэн толгойгоо арайхийн эргүүлэв. Яс арьс болсон гараараа орны хөлөөс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргүүлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Өглөө болгон “Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгүй юу” гэж горьдох боловч өдөр хоног өнгөрсөөр л байна. “Би ер нь долоон голтой амьтан юмаа” гэж хүнд ярина. Үхэхийн тухай бодож яваагүй боловч үхэхээс нэг их айхгүй хүн байж. Үүнийгээ ойлгохдоо санаа амарсан бөгөөд элдэв зовлон гаслан болж гиншигнэлгүй зоригтой тайвнаар  үхлээ  хүлээж  байна. Сэтгэлээр машид хатуужин чадахад биеийн шаналал хүртэл намдаад  явчихна. “Ийм сайхан өдөр байтал үүдээ битүүлээд гардаг нь юу вэ?” гэж эхнэртээ уур хүрмээр аядсанаа “Жав чи бүү бухимдаад бай” гэж өөртөө тушаав. Тэгээд өвчинд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун үнэрийг дарах гэж хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж алст адуу янцгаахад өөрийн эрхгүй  сүүрс алдав. Хөгшнийхөө үнээ сааж байгааг сонсоод гар хуруу нь цуцдаг болж дээ гэж өрөвдөнө. Эхлээд үнээний хөхийг жигд шувтран  шаагитал сааж байснаа төдхөн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг хэсэг амарна. “Хөөрхий дээ.  Хүүгийнхээ   цэргээс  халагдаж иртэл ганцаараа байх болох нь” гэж Жав гуай бодов. Хүүгийнхээ  иртэл тэсээд байя гэж бодож байсан боловч дахиад хагас жил тэсэх ямар ч ид шид байхгүй гэдгийг мэдсэнээс хойш хөгшнөө зовоолгүй  эртхэн шиг талийж одох юмсан гэж бодох  болжээ. Санаагаараа ч гэсэн үхлийг ойртуулж болох мэт бодогдоно.

Хөгшин нь үнээгээ саагаад орж ирэхэд айлын хүүхдийг давхиулаад нутгийн өвгөцүүлийг ирээч гэж хэлүүл гэв. Аргагүй цаг нь тулаад амин дээрээ байлгахыг бодож дээ гэж Жав гуайн үеийн гурван өвгөн яаран ирлээ.Урьд газар хонхойтол бууж мордож байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хэлж уулзана даа гэж зүрхшээн ороход Жав гуай харин сулхан дуугаар боловч үхэх гэж байгаа хүний амнаас гарамгүй хөгжилтэй наргиатай юм ярьж угтлаа. Хүрэн торгон дээл өмсөж, дөчин таван оны дайнд түр цэрэгт татагдан яваад авсан шар гуулин медалиа зүүчихээд өндөр дэр түшжээ. Жав гуайн багын түнш бөгөөд гэзэгт Найдан хэмээх (сая болтол гэзэгтэй явсан) хүдэр хар өвгөн, нутгийн их хүндтэй хүн, олон жил Жав гуайтай хамт баг сумын элдэв алба хааж явсан боргоцой Дорлиг (Яагаад тийм хоч авсныг бурхан л мэднэ), үеэл болох шумуул Жамц гэгч гонгиносон нарийхан дуутай өвгөн үхэлд тулсан нөхрийгөө ингэж наргиж наадаж байх юм гэж санасангүй. Хатуу эр гэдгийг мэднэ. Гэвч харахад нүд халитармаар болсон гэж сонсоод аргагүй зүрхшээн орж гарах нь ч ховордсон байж. Нэг голын, нэг үеийн өвгөцүүл урт амьдрал туулж насан хэвийхийн жам ёсоор уван цуван цөөрсөөр боловч залуу зандан цагийнхтайгаа адил бие биеэ нэрээр нь биш, хочоор нь дуудаж наануу цаануутай явах учир нэг нь ингэж тасраад талийчихна гэдэг амьдрал өм цөм үсэрнэ гэсэн үг. Жав гуай үлдэх хэдийнхээ сэтгэлийг засъя гэсэн шиг байлаа. Гэзэгт сүүлхэн шигээр ирээд нүд дальдран зуухны аманд сууж мод толгойтойгоо ноцолдоход Жав гуай түүнийг шоолж “Гэзэгт маань улам л өнгө ороод байна. Залуу эхнэр авах гэж байна гэдэг нь ортой догоо. Тэгтэл энэ бид хоёр чинь анх нэг жил эхнэр авсан юм шүү дээ. Одоо энэ Должингоо босгох гэж яаж хөглөж явснаа санаж байна уу? Должингийн муу эмээлийг чингэлэгнээс авах гэж яваад нохойд хонгоо уруулчихсанаа, мөн ч ядуу байж дээ. Эмээлтэй морь хөтлөөд ирэх чадал байхгүй. Одоо харин жаргаад, аагаа багтаахаа байж. Бас залуу хүүхэнд санаатай” гэхэд гэзэгт дорхноо сэтгэл уужирч гаансаа өвөртлөн “Золиг гэж! Нохойд уруулсан сорви одоо ч бий шүү” гээд гэрээр дүүрэн инээдэм болов. Андынхаа амин дээр байж уй гашуу болно гэсэн чинь харин найр наадамд ирсэн юм шиг хөгжөөнтэй    болдог байна. Жав гуай тэдэнд:

-Муу Дэвхэргийн (өөрийн нь хоч) чинь амьд явах хоног аргагүй гүйцэж байна. Та нарыгаа   нэг хараад үхье гэж шийдлээ. Үхэхийн өмнө нэг сайн наргиж, та нарынхаа  дуулах хуурдахыг сонсъё. Урьдын цагт юмсан бол хойт насандаа уулзаж юу магад гэхсэн. Намайг та нар эс мэдэх биш. Үхэлгүй мөнх хорвоо дээр төрсөн биш хойно яая гэхэв. Алив үеэл ээ, чи хамраа харж уруу царайлж суулгүй наадах архи, айрагнаасаа хий. Жаахан шар тос хөвүүлээд надад ч гэсэн хийгээд аль! Муу дэвхэргээ алсын замд үдэж байна гэж бодоод л ууцгаа!  Заавал хөдөөлүүлж ирчихээд уй гашуу тайлж байна гэж уух алба уу. Ямар ч гэлээ ухаантай,  амьсгаатай байгаа дээр нь амьд Жавтайгаа урьдынх шигээ наргиж байна гэж бодоод ууцгаа гэж шахаж байв. Тэгээд хэлсэн ёсоороо шар тос хийж халаасан архи жаахан уучихаад нүд нь гэрэлтэж, ёнтгор шанаанд нь хүртэл цус туяарав. Үхэлгүй мөнх хорвоо дээр төрөөгүйгээ сайн мэдэх тэр хэд түншийнхээ  үгийг аргагүй   дагаж архи, айраг ууцгаан дуу шуу болов. ”Гэзэгт ч нээрээ залуугаараа байна. Өвгөн шувуу буцнаа гэж...” гээд Жав гуай сүүрс алдсанаа түрхэн зуурын гунигаа хөөн зайлуулж “Боргоцой чи тэр жил намайг яаж чадсанаа яриач” гэв. Боргоцой Дорлиг бугуйндаа алтан цаг зүүж, нүдэндээ сүүдэр шил зүүчихсэн дэгжин шовгор өвгөн ярихаасаа түрүүн хээг, хээг инээгээд:

-Би багийн дарга, Жав ухуулагч. Тэр зун алба ширүүнийг хэлэх үү. Дайны урьд жил шүү дээ. Залуу ч байж. Цэргийн агт, ноосны ноогдол гүйцээх гээд л бид хоёр өдөр шөнөгүй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь одоогийн сум шиг нутагтай, явж барагдахгүй. Нэг өдөр доод Хүрэмт орж явсан чинь зам дээр морио барьсан хүн хэвтэж байна. Хүрээд очтол мань хүн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бөх унтжээ. Тэгэхээр нь шогломоор санагдаад морийг нь хөтлөөд алга болж өглөө. Мөн ч дүрсгүй байж дээ. Мань хүн нэг сэрэхнээ явгарчихсан байдаг. Хагас өртөө шахам хөлөө холготол мацаж айлд хүрсэн байсан. Сүүлд тэгж явгаруулснаа хэлээд алуулах шахсан сан гэв. Энэ мэтээр идэр залуугийнхаа элдэв явдлыг дурсалцана. Шумуул Жамц согтохоороо уйлдаг хүн, биеэ хичнээн баривч тэссэнгүй шүлсээ са-вируулж байгаад гингэнэтэл уйлчихав.

-Чи битгий хүн уруу татаад бай! Уйлж байгаа нь хүртэл енгэнээд яг шумуул шиг гэж Жав гуайн шоолоход инээдэм болж, харин ч гомдож орхисон Жамц,

-Чи хэзээнээсээ чулуу шиг хатуу сэтгэлтэй хүн. Үлдэх биднийгээ ч зөөлөн дорой улс гэж мэдэхгүй гээд гарч явахыг  завдсанд,

-Үеэл минь! Би чинийхээ уян зөөлөн сэтгэлтэйг мэдэлгүй яах вэ. Тоглосон юм. Чи адуу хураагаад ирэхгүй юу, би нэг харъя гэж гуйв...

Жамц адуу хурааж гэрийн гадаа авчирсан хойно хүмүүс Жав гуайг ширдэг дээр дамжлан гаргажээ. Жаран хэдэн жил амьдарсан хорвоо ертөнц зуныхаа нэг сайхан өдрөөр түүнийг үдэн гаргаж байна уу? Энэ нар, салхи, тэнгэр, гүвээ толгодоо сүүлчийн удаа харж байна гэж Жав гуай бодож байлаа.

-Үеэл ээ, уурганы минь хуйвыг тайлаад аль гээд хуйваа Гэзэгтэд  өгч,

-Чи залуу эхнэр авах санаатайгаараа үүнийг ав! Оонын хүзүүгээр хийсэн сайн хуйв шүү. Чадлаа үзүүлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлиг түншдээ сийлбэр нь балартлаа элэгдэж мөлийсөн жижиг гартаам хөөргөө “Ганган хүнд гархи нэмэр” гэж өгөв. Чингээд сүүлийн үгээ   хэлсэн   нь:

-Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргүй ертөнц боловч Гэзэгтийн дуулдаг “Өвгөн шувуу” шиг буцах цаг болжээ. Жаран хэдэн жил дэлхийн тоос хөдөлгөж их юм үзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хүүтэй, сайхан нөхөдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга. Олны дунд л явлаа. Жамц минь чи сэтгэлээ барьж үз! (Жамц уйлсаар холдов) Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шүү дээ. Жам юм хойно. Ямар манай Монголын удам тасрахаар биш. Та нар минь тэгээд үр ач өнөр өтгөн жаргаж дэгжиж яваарай!  За  одоо  боллоо. Гэрт  минь  оруулаад  аль.

Жав гуай үүр шөнө хагацахын алдад насан өөд болжээ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baasan. Huu(202.55.188.81) 2024 оны 12 сарын 12

Taigan baas

1  |  2
Altanzul(202.55.188.114) 2024 оны 12 сарын 24

Bi bol galzuu nowsh

2  |  2
Togszaya(202.55.188.114) 2024 оны 12 сарын 12

Kiss

1  |  1
Amindorj(202.55.188.114) 2024 оны 12 сарын 12

Jabdheishshehpormfncnl

1  |  1
Otgondorj (202.55.188.114) 2024 оны 11 сарын 27

Taigan sda

0  |  2
Baaskagaas (202.55.188.81) 2024 оны 12 сарын 27

Bi bol baaska ka giig ni hasaad baas\n

3  |  0
Togsbileg (202.55.188.114) 2024 оны 11 сарын 27

Ongon shv

1  |  1
Baaskagaas (202.55.188.81) 2024 оны 11 сарын 27

Bi bol balai \n

1  |  1
Baasaka(202.55.188.81) 2024 оны 11 сарын 27

Baasan dorj balai sda\n

1  |  1
Togsbileg(202.55.188.114) 2024 оны 12 сарын 18

Sok my dick

1  |  2
Togsbileg(202.55.188.114) 2024 оны 12 сарын 18

Sok my dick

0  |  2
Togsbileg(202.55.188.114) 2024 оны 11 сарын 10

Sok my dick

0  |  1
Togsbileg(202.55.188.114) 2024 оны 11 сарын 10

Sok my dick

0  |  1
Hr(202.55.188.114) 2024 оны 11 сарын 10

9e

0  |  1
Мөнхзул(202.126.90.200) 2024 оны 11 сарын 06

Мэдэхгүй

0  |  1
Gerlle (103.212.118.189) 2024 оны 11 сарын 10

Neg bodlin orovdmorc ymda

5  |  1
Б.номин эрдэнэ (122.201.31.62) 2024 оны 11 сарын 10

Unheer goy

5  |  1
Б.номин эрдэнэ (122.201.31.62) 2024 оны 12 сарын 05

Unheer goy

5  |  2
Top