Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл улам газар авсаар байна. Дэлхийн гэр бүлийн өдрөөр энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудаас гаргасан зарим судалгааны дүн үүнийг дахин нотлов. Дагавар охиноо хүчиндэх явдал өссөн гэнэ. Мөн төрсөн охиноо хүртэл хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн онд нэлээд хэд гарчээ. Мааньтын хорих ангид ийм хэргээр хоригдож байгаа Жамбаа гэгч нь тэдний нэг юм байна. Тэрээр Сонгинохайрхан дүүрэгт эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байгаад ийм хэрэг хийжээ. Таван жилийн өмнө нэг удаа эхнэр нь хөдөө хувийн ажлаар авсан хойгуур шөнө гэртээ согтуу ирж ээжийнхээ орон дээр ганцаараа унтаж байсан 12 настай охиныхоо хажуугаар орж хэвтжээ. Үүрээр босч ус уун буцаж ирээд охиноо шууд бэлгийн ажилд уруу татах гэж элдвээр оролдож, сүүлдээ хүч хэрэглэн хурьцсан байна. Үүнээс хойш тэр ээжийнх нь байхгүй хойгуур байнга охинтойгоо бэлгийн ажил хийдэг болжээ. Охин нь уйлж гуйгаад ч нэмэр болоогүй гэдэг. Адгууснаас долоон дор эцгийнх нь хэлдэг ганц үг бол “Хэрвээ чи энэ тухай хэн нэгэн хүнд хэлбэл би эхлээд чамайг алаад, дараа нь өөрийгөө хорооно” хэмээн сүрдүүлнэ. Мөн суран бүсээрээ ороолгоно. Ийнхүү адгуус шиг аавын бэлгийн тарчлаан дор тэр охин бүтэн дөрвөн жилийг өнгөрөөжээ. Бузар энэ явдлыг ээж нь мэдэж цагдаад хандсанаар Жамбаа өнөөдөр 20 жилийн ял эдлэхээр шорон сууж байна. Мааньтын хоригдлууд түүнийг нэг нүдээрээ ч харахыг хүсдэггүй гэнэ. Зарим нь зодож, зарим нь хойд сүв рүү нь юм чихэж алчих гээд байсан тулд харгалзагч нар эрийн сүг болсон энэ амьтныг харгалзах гэж үйлээ үздэг ажээ. Наранд гараад ч яахыг бүү мэд. Энэ янзаараа бол шорондоо амиа хорлож магадгүй хэмээн мааньтын хорихын хянагч ярьсан байна. Ингэж нүгэл дээр нүгэл хурааж байхаар ерөнхийлөгч маань энэ мэт адгуусыг шууд буудчихаж болдоггүй л юм байх даа. Ийм амьтныг амьд явуулах ер нь хэнд, юунд ашигтай юм бэ. Тэр амьд байгаа, шоронгоос хэзээ нэгэн цагт гарч ирнэ дээ гэж бодохоос хохирогч охин, бас хөөрхий эх насан үүрд шаналж амьдарч байгаа. Ерөнхийлөгчийн цаазын ялыг хориглосон шийдвэр хичнээн олон хохирсон иргэдийг дахин айдаст дунд амьдруулж, хувь тавилангаар нь насан үүрд тоглож байгааг эргэн харах хэрэгтэй биш гэж үү.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Tsaaziin yalaa irgeed seree muusain lalaruudiig alwal taaran bvr tamlaj alwal zvgeer