100 гаруй жилийн өмнө Тюринчид арьс нь гэрэл цацруулдаг орос тариачин байжээ. Мөн Италид "гэрэлтдэг" эмэгтэй байсныг эрдэмтэд харсан бөгөөд энэ мэт гэрэлтэлт нь хүний биеийн хэвийн ажиллагаа эвдэгдсэнтэй холбоотой байдгийг тогтоосон байна. Мөн хөлс нь гэрэл гаргадаг хүн ч байдаг гэх. Харанхуйд хөлрөхөд галын дөлөнд автсан юм шиг гэрэлтээд ирдэг гэнэ. Энэ үзэгдлийн мөн чанарыг эрдэмтэд нэгэнт тайлаад байна. Амьд организм, түүний дотор хүн хэт ягаан туяа цацруулдаг байна. Дээрх гэрэлтэгч эмэгтэйг шинжлээд түүний цус нь ийм туяа гаргадаг хүчит эх булаг мөн болохыг тогтоожээ. Халуун бүсийн далай тэнгисийн дээгүүр нэг бус удаа үзэгдсэн галт дугуй гэгч нь мөн ийм таавар мэт зүйл юм. Голчоороо хэдэн арван метр хүрсэн галт дугуй маш хурдан эргэдэг аж. Сүүлийн үед ийм дугуй Сиамын булан, Индонезид үзэгдсэн байна. Энэ нь нэгэн зэргээр далай далайн гадарга дээр болж буй гэрлийн үзэгдэл бидний нүднээ төөрөгдөлт болж буй. Өнгөрсөн үед гэрэл гаргадаг элементүүд хүмүүсийг төөрөгдөлд оруулж, ид шидэнд итгэх санаа сэтгэлийн байдлыг бий болгож байв. Фосфороос болж хачин сонин, хошин гэмээр үйл явдал ч болсон байх юм. Москва орчмын фосфоритоос академич С.И.Вольфкович шар фосфор гаргадаг туршлага хийдэг байжээ. Өдөржин л үйлдвэрт фосфортой ноцолдсоор, орой үдэш харьдаг байж л дээ. Тэр академич тэмдэглэлдээ ийн бичсэн байх юм. "Фосфорыг Махавын гудамжинд Москвагийн их сургуулийн цахилгаан пийшин дээр гаргаж авч байсан. Тэр үед энэ туршлагыг манай оронд анх удаа хийж байсан болохоор хортой, өөрөө асаж хөхөвтөр өнгөөр шатдаг хийн байдалтай буй фосфор дээр ажиллахад шаардлагатай тэрхүү болгоомжлолын арга хэмжээнүүдийг би аваагүй юм. Цахилгаан пийшин дээр олон цагаар ажиллахад ялгаран гарч буй хийн байдалд орсон фосфор миний хувцас, тэр ч байтугай гуталд хүртэл шингээд шөнө болсон хойно их сургуулиас гараад тэр үед гэрэлтүүлдэггүй байсан Москвагийн гудамжаар гэрлүүгээ явж байхад миний хувцас хөхөвтөр гэрэл цацруулж, гутал маань замтай хоршиход оч үсэрнэ. Ийнхүү явах бүрийд араас минь ч хүн дагаж, намайг тайлбарлан хэлсээр байтал, тэдний зарим нь намайг нөгөө ертөнцийн төлөөлөгч, шинээр төрсөн бурхан гэх зэргээр ярьдаг байж билээ. Гэрэлтдэг хүн, эд юмс бүгд ид шидээс хамаарахгүй энэхүү фосфор хэмээх бодистой шууд холбоотой ажгуу. Хэдэн жилийн өмнө "гал гаргадаг" Өнөрмаа тийм болхи тэнэг үйлдэл хийхийн оронд фосфорыг ашигласан бол арай ч тэгж олны доог болохооргүй байж хэмээн хошигнож болох бус уу? Шөнө хөдөө явж байхад энд тэнд гал, хөх дөл гардаг нь энэ фосфор л танаар даажигнаж буй хэрэг шүү дээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )