Хайр сэтгэл: Хүлээхийн зовлонг хос хоёрын үлдсэн нь илүүтэй мэдэрдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 14


 

Амраг хоёр биенээсээ хол байхад сайн талууд нь их мэт санагдаж харин дутагдлууд нь бараг л мэдэгдэхгүй шахуу байдаг. Нэн ялангуяа интернэтээр танилцаж, дотно харьцаатай байдаг хосуудын хувьд дээрх байдал илүүтэй тохиолддог гэнэ.

Нилээд урт хугацааны турш хол байсан хосуудын зарим нэг нь нэг нэгнийгээ илүү ихээр санаж, хайрлацгаадаг бол харин нөгеө хэсэг нь хөндий болсон мэт мэдрэмж төрж урьдын хэвийн харьцаандаа эргэж ороход багагүй хугацаа шаардагддаг байна.

Нэн ялангуяа эрчүүдийн хувьд бие физиологийн онцлогоос шалтгаалж хайр сэтгэлийн харьцаандаа үнэнч байж чаддаггүй ажээ. Өөрөөр хэлбэл сексийн харьцаанд асуудал үүсдэг гэсэн үг юм. Энэхүү аюул нь эмэгтэй хүнийг хардах сэтгэл төрүүлэхэд хүргэдэг.

Нэг өдөр, хоёр долоо хоног, хэдэн сар байсан ч үргэлж хамтдаа байхын тулд утасны дэргэд чимээ чагнан хүлээх аль эсвэл компьютерын урд захиа ирэхийг нь хүлээж суудаг. Хүлээхийн зовлонг хос хоёрын үлдсэн нь илүүтэй мэдрэх болдог.

Хол тусдаа байна гэдэг  хайр сэтгэлийн хувьд яг л гал, салхи хоёр гэсэн үг юм. Энэ тохиолдолд хайрын гал аажмаар унтрах харин салхи илүү хүчтэй салхилж эхэлдэг.

Тусдаа байснаар өдөр тутмын амьдралын явцад мэдрээгүй байсан хоёр биенийхээ сайн болон муу зан чанаруудыг олж мэдэх болно.

Эр эм хоёрын харьцаанд романтик байдал маш чухал байдаг. Хэрэв хос хоёр хамт байхдаа романтик биш байсан бол тусдаа байснаар хайр сэтгэлд илүү аюул учрах болно. Учир нь бие биенээсээ уйдаж, залхаж эхэлдэг.

Тусдаа байх нь зарим талаараа бат бөх харьцааны сайн шалгуур болж өгдөг.

Эх сурвалж: Хань сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top