Тамхинаас гарна гэж байнга ярьдаг хэрнээ бодит амьдрал дээр биелүүлэхэд тань юу саад болж байна вэ? Судалгаанаас үзэхэд маш өчүүхэн зүйлээс болж хүмүүс тамхинаас гарч чаддаггүй байна. Ердөө л стресстэй өдөр байсан гээд л тамхи татах жишээтэй. Тиймээс мэргэжилтнүүд доорх аргыг зөвлөж байна.
Та ажилдаа гарахын өмнө цайгаа ууж тамхи татдаг зуршилтай бол үүнийгээ орхи. Зүгээр л тамхиа татахгүй явчих. Гадагш гараад ч бүү тат. Тэвчээд үз. Долоо хоног дадсан зуршлаа орхих дасгал хийгээд байвал нэг л мэдэхэд хэвших сайн нөлөөтэй. Таны амьсгаа хөнгөрч, эрч хүч мэдрэгдэж байна уу? Тэгвэл дараа дараагийн тамхинаас гарах арга хэмжээндээ ор.
- Өөрийн дургүй тамхийг сонгон авч татна.
- Тамхилах үед татгалзана. Баар, ресторан, найз нөхдийн уулзалт гэх мэтийг сарын хугацаанд хойшлуул. Учир нь ийм арга хэмжээнүүд нь тамхи татах сонирхлыг өдөөдөг.
- Өлөн үедээ, машин барьж байхдаа тамхи татах зуршлаа бүрмөсөн хая.
- Цай ууж байх үед тамхи татахгүй.
- Хэзээ ч орон дотроо тамхи татахгүй.
Өдөр бүр нэг тамхиар тамхиа багасган татгалзвал өөртөө тусгай шагнал олгох сан нээнэ.
- Зурагт үзэж байх үедээ тамхи татдаг зуршлаас сална.
Дараагийн тамхийг зөвхөн талд нь хүртэл татна
- Өнөөдрөөс эхлэн тамхиа нэг сорсны дараа удаан завсарла.
- Биедээ шүдэнз, асаагуур бүү авч яв.
- Жолооны ард тамхи бүү тат.
- Тамхинаас гарах эмчилгээ хийлгэж болно.
-Тамхиа татах хүсэл төрөх үед самар цөмж, бохь зажилах, чихэр хүлхэх, лууван юм уу алим мэрэх зэргээр өөрийгөө сатааруул.
Эх сурвалж: Хань сонин
Сэтгэгдэл ( 0 )