Зургадугаар сарын нэгэн буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Хүүхэлдэйн театрын хамт олноос бяцхан багачуулдаа сонин содон бэлэг барьж, Монголд анх удаа хүүхэлдэйн багт наадмыг зохион байгуулахаар болсон байна. Хүүхэд багачуудын маань амтархан үздэг хүүхэлдэйн киноны баатрууд баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай хүртэл аялах гэнэ. Нийтдээ 50 орчим үлгэрийн баатар энэ өдөр багачуудад авъяасаа үзүүлэн мэндчилэхээс гадна мэргэжлийн уран бүтээлчид болон СУИС-ын оюутнууд үлгэрийн баатрын дүрд хувиран оролцоно. Урьд нь огт болж байгаагүй энэ арга хэмжээг зохиосноороо энэ жилийн хүүхдийн баяр өвөрмөц болох бололтой.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )