Жил бүрийн энэ өдөр буюу тавдугаар сарын 15-ныг дэлхий даяар гэр бүлийн өдөр гэж тэмдэглэдэг. 1993 онд НҮБ-н ерөнхий ассамблей гэр бүлийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой ийм шийдвэр гаргажээ. Энэ жил манай орны хувьд энэ өдрийг баяр наадам гэсэн утгаасаа илүүтэй ажил хэргийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Гэр бүлд ээлтэй шийдэл ТББ, Улаанбаатар Дээд Сургуулийн санаачлагаар МУ-н ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аас “Монгол гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон зочид төлөөлөгчид энэ өдөр эх дэлхийдээ мод тарьж бүл нэмэх ажээ.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )