Англичууд Б.Хурцаар барьцаалан эдийн засгийн ноёрхлоо тогтоохыг хүсээд байна уу

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Англид Монголын тагнуулч Б.Хурцыг шүүх хурал дахин хойшиллоо. Энэ удаа уг нь түүнийг Германы талд шилжүүлэх асуудлаа шийдэх байсан гэдэг. Тэгвэл ийнхүү хойшлуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаа нарийвчлан хийх шаардлагатай болсон бололтой. Албаны эх сурвалжууд ч ингэж мэдээлж байгаа. Гэхдээ анхаарал татсан нэг юм бас цаана нь үлдээд байх шиг байна. Ер нь Англичууд бусад улс орон, ялангуяа, хөгжиж байгаа орнууд болон олон улсын худалдааны  эрх ашигт нь харшилж буй орнуудтайгаа тагнуулын арга тактикыг ашиглан хандаж харилцаж байсан “туршлага”-тай юм. Орос, Америк зэргээс нэлээд нууцлал бүхий мэдээллүүдийг нь олж авах, тэдгээр улсын тусгай албаны ажилтнуудыг янз бүрийн замаар баривчлан саатуулж, тодорхой асуудлыг тулган барьцаа болгодгоороо алдартай гэнэ. Тиймээс тэд Б.Хурцыг баривчилсан нь манайд эдийн засгийн далд зорилгоо хангах гэсэн сэдэлтэй байхыг үгүйсгэх аргагүй бололтой. Монголын хөрөнгийн биржийг Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлагын менежменттэй холбож, Ази төвийн хэмжээнд үйлчлэх чадвартай болгох талаар хамтран ажиллах болсон билээ. Гэвч энэ боломжоо ашиглан манай санхүүгийн зах зээлийг бүхэлд нь хянах зорилгоор хяналтын системийг гартаа атгах сонирхол нь сүүлийн үед цухалзах болсон гэж эх сурвалжууд хэлж байна. Аягүй бол Б.Хурцаар барьцаалан манайд эдийн засгийн хамтын ажиллагаандаа өөр янз бүрийн асуудал тулгахыг хүсээд байж болзошгүй ажээ.  

Я.Ымербек. Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top