25-р суваг телевизийн “Bon appetit” хоолны шоу нэвтрүүлгээр Сангийн дэд сайд Ч.Ганхуяг оролцож байнаа. Хөтлөгчийг кофегоор дайлахад 90-ээд оноос өмнө кофений сав л цуглуулдаг байлаа. Одоо ч сонголт ихтэй сайхан болж дээ хэмээн цаг үеэсээ жишээ аваад ухаантай сайхан ярилаа. Тэгснээ нэг их удалгүй “Ёстой аймаар хоол хийлээ. Ийм аймаар гоё хоол хийнэ гэж би ёстой бодоогүй ” хэмээн баахан идэх нь байтугай харахад аймаар хоолны тухай ярив. Уг нь амттай сайхан хоол боллоо гэж л хэлэх гээд байх шиг байгаа юм. Юутай ч эрхэм сайдын “аймаар” хоол бэлэн боллоо. Хоол хийх явцдаа бас “Галаа сулла” гэх юм. Янз нь галыг нь багасга гэж л хэлж байгаа бололтой. Ганцхан энэ нэвтрүүлгээс жишээ авахад л нэг иймэрхүү. Эрхэм төрийн түшээд, нийгмийн зүтгэлтнүүд ярьж хэлж, хийж байгаагаа анхаарахгүй бол ард түмний дунд нэг л үнэгүйдэх гээд байна шүү. “Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог” хэмээн өөрсдийгөө алийн болгон цайруулж суух вэ. Тэр тусмаа төр түшилцдэг эрхмүүд бодож байж яримаар юм даа.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )