2008 оны сонгуулиар “Авзага Трейд” компанийн захирал П.Мэндбаяр Булган аймгаас нэр дэвшсэн. Нутагтаа ирснийг ч хэлэх үү сурталчилгааны өдрүүдэд эрүүл байсан нь тоотой гэнэ. Өглөө шарталттай гараад л үдээс хойш дотор төдийгүй зан ааш засарчихсан нүүр дүүрэн инээсэн хүн штабдаа орж ирээд “За миний рентген ямар байна хө” гэж өдөрт нэг асуудаг ажилтай бүтэн нэг сарыг авсан гэдэг. “Авзага Трейд”-ийн П.Мэндбаяр гүндүүгүй хөдөөх Монгол эр мөн ч улс төр мэтийн өөрт томдсон зүйлээр оролдоод хэрэггүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. ТМС төгссөн боловсролтой, рейтинг, рентген хоёрыг ялгадаггүй ийм нөхөр Монголын төрд шургалчихаад байгаа нь нууц биш. Иймд дуулдаг нь дуулаад, байшин барьдаг нь бариад, хүн бүр чаддаг чаддагаа хийгээд явмаар байна. Нэр дэвшинэ яваа нь энэ гэж баахан мөнгө салхинд хийсгэж байхаар барилгаа л чанартай болгох тал дээр анхаарвал тун зүгээр байна шүү хө, Мэндээ захирлаа. Хэрвээ тэгэж чадвал таны рентген ч суга өснө дөө.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )