УИХ МАН-ын бүлгийн хуралдаанаар алдарт эхийн одонгийн талаар хэлэлцлээ. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжид II, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол I зэргийн одон олгож байсныг амьдралд хэрэгжүүлэхэд тодруулах олон зүйл байна гэж үзсэн байна. Ингээд гурваас доош настай хүүхэд үрчилж авсан бол алдарт эхийн одон авах хүүхдийн тоонд оруулж тооцохоос гадна төрүүлсэн хүүхэд нь гурав ба түүнээс дээш настайдаа эндсэн тохиолдолд алдарт эхийн II зэргийн одон нөхөж олгохоор боллоо. Зургаан хүүхэд төрүүлж өсгөөд тэдний нэг нь гурваас дээш насандаа эндсэн бол мөн адил алдарт эхийн I зэргийн одон нөхөж өгөх боломжтой гэж үзжээ. Мөн 10 болон 20 хүүхэд төрүүлсэн ээжүүдэд төрөөс үзүүлэх халамж тэтгэмжийн талаар цаашид ярилцана. Удахгүй болох эх үрсийн баяраас өмнө ээжүүдийн тэтгэмжийн талаарх хууль тогтоомжийг шийдэх юм байна.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )