Ч.Сангарагчаагийн “гал хам” Г.Бадарчийг дахин шүүнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17


Авлигатай тэмцэх газрын хоёр  том  даргын давж заалдах шатны  шүүх хурал  удахгүй болно гэнэ. Дарга  Ч.Сангарагчаа, дэд  дарга  Д.Сундуйсүрэн  нар нь Ганц  худагт хоригдож байгаа. Харин тэдэнтэй хамт анхан шатны шүүхээр орж хэрэг нь цагаатгагдсан тус газрын  тамгын  газрын дарга  Г.Бадарч одоо наранд  алхаж явна. Түүнийг хоёр “гал хам”-ынх нь хамт давж заалдах  шатны шүүхээр  дахин оруулах юм  байна.  Учир нь энэ  шатны шүүх тэдэнтэй хамааралтай асуудлуудыг  анхан  шатны шүүх хэрхэн шүүснийг  нягтлахын  тулд ийнхүү гурвууланг нь хамтатган  хэлэлцэх ажээ. Энэ сарын 20-нд болох  уг шүүх  хурлаас  тэдний хэргийг хэвээр  баталж магадгүй  гэж зарим эх сурвалжууд үзэж байна.  Гэхдээ Г.Бадарчид ял оноохгүй  байх боломжтой  гэнэ.   
Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top