Төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллаж байгаа гэж ялгахаа больцгооё

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  болон холбогдох бусад хуулийн төслүүдийг буцаах саналтай байна. Хуулийн төсөлд говийн болон алслагдсан бүс нутагт амьдарч байгаа төрийн албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгох, мөн тухайн бүс нутагт амьдарч байгаа төрийн албан хаагч НӨАТ-аас чөлөөлсөн будаа, бензин, шатахуун хэрэглэнэ гэж тусгасан байжээ. Тиймээс бүлгийн гишүүдийн хувьд иргэдээ төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллаж байна гэдгээр нь ийн ялгаварлах нь өрөөсгөл хууль батлагдлаа. Араасаа хэл ам ихээр дагуулах болно. Тиймээс хуулийн төслийг төсөл санаачлагчдад нь буцаах ёстой гэж санал нэгдсэн байна.
 Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top