УИХ-ын гишүүн бүр тойрогтоо нэг тэрбум төгрөг батлуулсныг өнөөдөр сонсоогүй, мэдээгүй хүн байхгүй. Харин нэг тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулсан тухай янз бүрийн яриа байдаг.
Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Дашдорж хуваарьт мөнгөө хүний хөгжил болон орон нутгийн хөгжлийн ирээдүйн чигийг тодорхойлох боловсролын салбарт болон манай улсын эдийн засгийн нэг гол салбар болох ХАА-н салбарт 50:50 хувийн хөрөнгө оруулалт болгожээ. Тодруулж хэлбэл, 2009-2010 оны өвөл, хаврын зуд, байгалийн гамшгийн хохирлыг багасгах зорилгоор “Эрдэнэт сүрэг эзнээ баясгана” уриан дор 500.0 сая төгрөгийг малжуулах хөтөлбөрт зориулжээ. Мөн Баян-Уул сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн барилгад 300.0 сая, Дарив сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгад 100.0 сая, Төгрөг, Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгад тус бүр 50.0 сая төгрөг зориулж зарцуулсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )