Шантаажчин Ц.Даваасүрэнгийн эсрэг иргэд босч тэмцэнэ гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17


Ц.Даваасүрэн гишүүн  МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг гэгдэх боловч түүний  хувийн  ашиг сонирхол нь богино хугацаанд өндөр авч, нэлээд  хол яваад өгч  байгаа бололтой. Тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоцтой ч зүйрлэж болохоор болж байх шиг байна. Нөгөөтэйгүүр  Хөвсгөл  нутгаасаа УИХ-д орж  ирснийх хоолондоо хүрч  чадаж байгаа юм байна.  Ингэхдээ намын  нөхдөө  овоо сайн шантаажлан байж  ийнхүү хоолоо ахиухан олж  авч буй хэрэг  болов уу.  Энэ тухай  намынхан  нь жиг жуг  ярьцгааж байна.  Мань хүн  хотын төвд Спортын төв ордны арын  Спортын гимнастикийн  байрны хаяанд тулган 12  давхар байшин  барих гэж байгааг бид урьд мэдээлж байсан.  Тэгвэл  одоо түүний  энэ барилгын  хажуугийн 80 айлын орон сууцанд амьдарч  байгаа иргэд  12 давхар  байшинд нь халхлагдаж, нарны гэрэл үзэхгүй  болох гэж байгаадаа бухимдаж байна.  Иргэд  удахгүй Ц.Даваасүрэнг  эсэргүүүцэн  босч түүнтэй  тэмцэл хийнэ гэнэ.  Заавал ингэж  иргэдээ хүнд  байдалд оруулах хэрэг юу  байна даа,  Ц.Даваасүрэн гишүүн  минь . Шуналаа бага  боловч  дарж байх нь дараагийн сонгуульд нэмэртэй  бус уу.

Х.Тулга. Zindaa.mn    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top