УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хэлэлцэж, Ц.Нямдорж сайд, Ц.Мөнх-Оргил нар гишүүдийн асуултад хариулж байлаа. Гэтэл Л.Гүндалай "Жолоочийг даатгана гээд байх юм. Гэтэл авто ослыг жолооч биш машин хийдэг юм" гэж хэлээд ангийнхнаараа шоолуулж орхив. Уг нь машин бүр дээр хариуцлагын даатгал хийлгэчих юм бол тухайн машины эзэн жолоочийг даатгасантай утга нэг гэж хэлэх гэсэн бололтой. Мань эр буруу ярьж харин хажуу ширээний хөрш Л.Гантөмөр санааг нь бусдадаа ойлгуулж залруулж туслав.
М.Гэрэлгуа
Zindaa.mn -Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )