Хувийн хэвшлийн шилдэг есөн цэцэрлэгийг шалгарууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Нийслэлийн боловсролын газар, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо хамтран нийслэлийн хувийн хэвшлийн шилдэг есөн цэцэрлэгийг шалгаруулсан байна. Уралдаанд болзол хангасан 50 орчим цэцэрлэг оролцсоноос гуравдугаар шатанд 15 цэцэрлэг үлдэж шилдэг есөн цэцэрлэгийг шалгаруулжээ. Үүнд, "Орчлон", "Мөрөөдлийн хотхон", "Амилагийн найзууд", "Оньсхон", "Маамуу нааш ир", "Бөмбөөхөн", "Гурван хөгжил", "Бяцхан ертөнц", "Хөгжил" цэцэрлэгүүд шилдгээр шалгарчээ. Шалгаруулалтыг явуулахдаа сургалтын гадаад, дотоод орчин, чанар, хүний нөөцийн чадавхыг харгалзан үзсэн байна. Энэхүү уралдааныг цаашид хоёр жилд тутамд нэг удаа зохион байгуулж байхаар болжээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top