Гадаадад байгаа Монголчуудын анхааралд

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Солонгост байгаа иргэдийг шинэчлэсэн бүртгэлд хамруулах ажлыг гуравдугаар сарын 23-наас эхэлсэнээс одоогоор 5000 орчим хүн бүртгүүлээд байгаа ажээ. Гадаадад байгаа монголчуудын дунд өөр хүний нэр дээр гадаадад гарсан, гар дээрээ ямар ч бичиг баримтгүй хүн цөөнгүй. Хэрвээ иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээний аль ч байхгүй бол www. registrationmongolia.соm, burtgel.mn сайтад хандаж болох юм байна.   МУ-ын иргэддээ хувьцаа, эх орны хишгийг нь олгуулах, мөн ухаалаг иргэний үнэмлэхийн суурь бааз бэлдэх зорилгоор бүртгэлд хамруулж байгаа учраас мэдээллийг цагдаа, хуулийн байгууллагад дамжуулахгүй. Өөрөөр хэлбэл хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар баригдах аюулгүй гэнэ.   Бичиг баримтны зөрчилгүй бол шинэчлэсэн бүртгэлд бүртгүүлмэгц хувьцаа нь дансанд орж, 21 мянган төгрөгөө авах эрх нээгдэх ажээ. Зөрчилтэй бол зөрчлийг нь арилгасны дараа уг эрх үүсэх юм байна. Одоогийн байдлаар зөвхөн Солонгост байгаа иргэдээ л тоолж байгаа бөгөөд бусад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ зургадугаар сарын 1-нээс эхлэн бүртгэж эхлэнэ.

 М.Гэрэлгуа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top