Ван толгой
Домогт Ван толгойн өмнө зогсном
Догшин морьдын төвөргөөн сонсогдном
Харцага шувууны шүүрлэгэн
Хүлгэн баатраа харнам
Хамаг цэргийнхээ манлайд
Уухайлж явах шиг бодогдном
Ай Ван толгой ,:
Ван толгой чи
Шадар ван жанжин Чингүнжавын
Алтаар босгосон хөшөө байна
Шаштир түүхийн хуудсанд
Илдээр бичсэн цадиг байна
Ай Ван толгой ” ,
Урт түүхийн өнцөгт энд
Урссан цус хатаагүй байна
Ван толгой ч ;
Улсаа л гэж боссон
Монголын домогт жанжкн ;:
Чингүнжав минь чи үхээгүй байна
Ван толгой
Илд жад энд харшилдаж л байсан даа
Эрх чөлөөний дуудлага цангинаж л байсан даа
Уур хорсол тэсрэн оволзож л байсан даа
Ургаа мод навчаараа уйлж л байсан даа
Дуулгаан дэрлээд энд олон сайхан эрс ;
Нойрссон доо ван толгой
Бүст нуур дууны шуранхайн уяхан түрлэг
Бүх монгол түмний хүслийн алтан наран
Чингүнжавыг бүдрэхэд хөх тэнгэр дайвсан даа
Чингүнжавын минь баригдахад хөрст дэлхий хотосхийсэн дээ
Ай Ван толгой
Гунан зээрд морио 1
Унаад мордох нь яалаа та
Гурван живаа цэргээ
Дагуулаад мордох нь яалаа та
Дөнөн зээрд морио
Унаад мордох нь яалаа та
Дөрвөн түмэн цэргээ
Дагуулаад мордох нь ч яалаа та
Эвий минь, эвий минь гэж
Хөвсгөл их далай
Эргээ алгадан цурхирсан
Элээ минь, элээ минь гэж
Хөглөгөр их уулс
Эхэр татан түрхэрсэн
Цовдлон баглаад мордоход нь
Модод даган хошуурсан
Цурхиран эрхрээд бүргэд
Өдөө зулмайн гасалсан
Ай Ван толгой
Дуулиант түүхийн алтан цадиг
Ван толгойн өмнө зогсном би
Дуулга гялалзаж нөмрөг нь дэрвэлзсэн
Хүлгэн их баатартаа хүүрнэх шиг санагдана
Ай Ван толгой
Тугийг тань асааж
Хүрээг тань тэлж явсан,
Дөрөөг тань түшиж
Шивээг тань зузаалж явсан
Унаган албатын тань уг мянгад түмний нэг би
Уулс Алтайнхаа өврөес таньдаа ирж золголоо
Ай Ван толгой минь .
Ай хаан эзэн минь ээ.
Zindaa.mn-Чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )