Ирэх жил хэрэглэх 40 гаруй сурах бичиг худалдаалагдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Ирэх жил хэрэглэгдэх сурах бичгүүд эхнээсээ хэвлэлтээс гарч эхэлжээ.  Одоогоор 40 гаруй төрлийн сурах бичиг худалдаанд гараад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн сурах бичгийг ирэх долдугаар сар гэхэд бүрэн хэмжээгээр худалдаанд гаргахыг БСШУЯ-наас хэвлэх үйлдвэрүүд болон бусад холбогдох албаныханд анхааруулжээ. Хэвлэлтийн чанарыг шалгах төхөөрөмжийг энэ жилээс хэрэглэхээр болсон бөгөөд уг төхөөрөмж нь номын цаасны чанар, шохойн хэмжээ зэргийг хянах аж. Сурах бичгийн санхүүжилтийн ихэнх хувийг Азийн хөгжлийн банкнаас гаргаж байгаа юм байна. 

М.Гэрэлгуа.Zindaa.mn-Чөлөөт мэдээллийн портал

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top