Кофе уувал түрүү булчирхайн хорт хавдар өвчин тусах эрсдэл багасна гэсэн дүгнэлтийг Америкийн Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хийсэн байна. Судалгаанд анагаах ухааны салбарт ажилладаг 48 мянга орчим сайн дурынхан оролцжээ. Өдөрт зургаа, түүнээс олон аяга кофе уудаг хүн түрүү булчирхайн хорт хавдартай болох эрсдэл 20 хувиар буурч байгааг судалгаа харуулсан байна. Тэрчлэн кофе уудаг хүний бусад эрхтэн хорт хавдартай болох эрсдэл 60 хувиар багасдаг ажээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг Хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс гаргадаг шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. Гэхдээ эрдэмтэд хавдар өвчнөөс зайлсхийхийн тулд кофег хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг эрэгтэйчүүдэд зөвлөжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 2 )
Кофе уухаар л шээс задгайрчхийн. Энэ ямар учиртэй юм.
Кофе уухаар л шээс задгайрчхийн. Энэ ямар учиртэй юм.