Алаг нүдэн Одноо хөл хүнд болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20


 Тайз, дэлгэцэнд залуу насаа мөнхөлж, тэр дундаа хошин шогийн олон сайхан дүрээрээ түмэн олондоо хайрлагдсан   жүжигчин И.Одончимэг үрийн зулай үнэрлэх нь ээ. Олон жил ганц бие явж цөөнгүй эрийг зүрхийг шархлуулсан түүний сонголт  хамтлагийнх нь жүжигчин Т.Бархүү байсан. Хошин урлагийнханы дотроос  бусдаасаа арай л  илүү чансаатай уран бүтээл хийдэг Х- Түц хамтлагийн авъяаслаг жүжигчин маань өөрөөсөө нэлээн хэд дүү хүнтэй суулаа гээд нэг хэсэгтээ л хэвлэлийн бай болсон билээ. Гэвч цаг хугацаа бүхнийг харуулдаг болохоор хосууд бүхий л бэрхшээлийг ардаа орхин өнөөдөр үрийн зулай үнэрлэхээр хөл газар хүрэхгүй баярлаж явна. Жүжигчин бүсгүйн ганц охин ч дүүгээ тэсэн ядан хүлээж байгаа гэнэ шүү. Одноо “Охиноо төрүүлснээс хойш удсан болохоор жаахан хүүхэд өсгөхийг мартсан байна. Яг анх удаа ээж болж байгаа хүн шиг сэтгэл их догдолж байна. Манай гэр бүлийнхэн маш их баяртай байгаа” хэмээн найзууддаа дотночлон ярьсан сурагтай. Тэд “Өнөр” хорооллын таван өрөө байрандаа амьдарч байгаа юм байна.

Д.Сэндэр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu