Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлогыг хэлэлцэх үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн “хөтөлбөр нь тун зүгээр юм харин бодлогын баримт бичгийн төсөл ганцхан хуудас юм” гэж сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Гэхдээ шадар сайд М.Энхболд “Төсөлд оруулах ёстой зүйлээ бүгдийг нь тусгасан. Бодлогын баримт бичиг заавал тав арван хуудас байх албагүй” гэсэн хариулт өгсөн юм. Үнэхээр ч тусгах зүйлээ тусгачихсан, басхүү биелдэг л бол хууль тогтоомж заавал хэдэн арван хуудас байх албагүй л дээ.
Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )