Даян аваргын тав дахь хүүхэд шинэ эхнэрээс нь мэндэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Нэг л зуны наадмаар торгон ногоон дэвжээгээ орхиж байсан даян аварга хувийн амьдралдаа ч огцом өөрчлөлт хийсэн. Янз бүрийн хэл аманд орлоо ч үргэлж түүнийг өмөөрч хамгаалдаг байсан гэргий Б.Баясгалангаа гурван хүүхэдтэй нь орхиж,  дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй өрх тусгаарлан амьдрах болсоор чамгүй хугацааг үдэж байгаа А.Сүхбат шинэ эхнэрээсээ төрөх  хоёр дахь үрийн зулайг үнэрлэх гэж байна.  Даян аварга шинэ хуучин  амьдралаа аль алийг нь орхигдуулахгүй эцэг хүний үүргээ гүйцэтгэхийг мэрийж явдаг  сурагтай. Шинэ эхнэрээсээ төрсөн отгон хүүхдээ тэврээд экс эхнэр хүүхдүүдээ эргэж явдаг түүнийг “Green house” хотхоныхон цонхоороо хараад шивнэлдэж суудаг гэнэ. Тэрээр бас Баянхонгор аймгийн нэртэй бөх хүний охинтой хувь заяа холбосон. Шинэхэн эхнэр нь аваргыг хооллолтоос нь эхлээд амьдралын хэвшлийг  орвонгоор нь шахуу өөрчилж чадсан гэхэд болно.  Нэг л өдөр голомтоо орхиод явчихсан ханийхаа талаар өнөөдрийг болтол ганц үг ч ганхийхгүй байгаа Б.Баясгалангийн  ухаан, тэвчээрийг шагших хүн байх ч ялалт, ялагдал бүрт нь хамт унаж босч, удмыг нь залгуулсан ханьдаа хуншгүй зан гаргасан аваргын эрээгүйг зэмлэх хүн олон байна. Өдгөө тав дахь хүүхдээ өлгийдөх А.Сүхбат аварга хүүхдүүдээ ойр өсгөхөөр шийдсэн бололтой. Морь уяж салхи үнэрлэж алжаал тайлах болсон даян аваргын ууган хүүхдүүд захаасаа нас биед хүрч яваа нь ч нөлөөлж байгаа биз ээ.

М.Гэрэлгуа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top