Дуучин ВХ ард түмэндээ “Зөв бүхний төлөө бүгдээрээ гараа өргөцгөөе, дэмжицгээе хэмээн уриаллаа. Тэрээр амласан ёсоор фэнүүддээ шинэ цомгоороо бэлэг барих гээд тун ч завгүй ажиллаж байгаа гэнэ. Зөв амьдрахыг уриалсан дуучин маань шинэ цомгоо ч “Зөв бай” хэмээн нэрлэжээ. Тэрээр:"Амьдралын олон талаас нь харуулахыг хичээсэн. Улс төрчид, нийгмийн байдал, эргэн тойрноо жаахан шүүмжилсэн хэсэг байгаа ч зөв амьдрах, мөн хаана зөв байх вэ хэмээн асуудал дэвшүүлсэн дуунууд цомогт маань нэлээд багтсан" хэмээн шинэ цомгийнхоо тухай ярьжээ. ВХ-ийн "Зөв бай" цомогтоо багтсан "Оne Dream" хэмээх дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Энэ дууг ВХ реппер Quiza-тай хамтран дуулсан гэнэ шүү. Түүний шинэ цомог 14 дуунаас бүтэж байгаа юм байна. Ямартай ч улс төрд хүч үзэхийг завдаж буй дуучин маань уран бүтээлээрээ өнөөгийн нийгмийг шүүмжилсэн бололтой.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )