”Буян”- гийн Жагаа ерөнхийлөгчийг хашраажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын сүүлчээр ОХУ-д айлчлал хийх гэж байгаа. Урьд нь айлчлал хийхдээ бизнес эрхлэгчдийнхээ саналыг асууж байсан удаагүй. Харин энэ удаа тэдэнтэй хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн тулгамдсан ямар асуудал байгаа талаар саналыг нь сонссон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч  Д.Медведевтэй уулзахдаа юу ярих, хэлэлцэх талаар нэг ёсондоо тэднээс "шипи" авсан гэх үү дээ. Уулзалтаа нээж үг хэлэхдээ эрхэм ерөнхийлөгч "Буян"-гийн Жагаад тусгайлан хандаж "Зөвхөн саналаа хэлээрэй, дэмий улс төржих хэрэггүй. Б.Жаргалсайхан босоод яривал өнөөдөр дуусахгүй" гэв. БНН-ын дарга харин ерөнхийлөгчийн үгийг сайн биелүүлж зөвхөн саналаа хэлээд л суув. Тэрээр энэ удаагийн уулзалтанд зөвхөн бизнес эрхлэгчийнхээ үүднээс иржээ.

М.Гэрэлгуа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top