Овъёос
Овъёос дур хүсэл өдөөдөг гэх ямар ч эм, бэлдмэлээс илүү бэлгийн чадавх сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Ялангуяа, эрчүүдийн хүслийг хамгийн их өдөөдөг гэнэ. Овъёос дур хүсэл өдөөгч бэлгийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг аж.
Дуриан
Зүүн өмнөд Азид ургадаг энэ жимс эвгүй үнэртэй ч богино хугацаанд сексийн хүсэл төрүүлдэг шидтэй. Учир нь бэлгийн чадавх нэмэгдүүлдэг даавартай төстэй бодис энэ жимсэнд байдаг. Дангаар нь идвэл илүү үр дүнтэй ч хоол хүнсэндээ хольж хэрэглэх, энэ жимсийг орц найрлагадаа агуулсан чихэр, жигнэмэг идэхэд ч бэлгийн амьдралд сайн нөлөө үзүүлнэ гэж сексологичид зөвлөжээ.
Могойн цус
Вьетнам, Тайландад могойн шинэхэн халуун цус биеийн хүч сайжруулж, бэлгийн чадавх нэмэгдүүлдэг гэж үздэг. Мөн цөсийг нь хамт ууж, зүрхийг нь зажлалгүй залгих нь дур хүсэл өдөөдөг байна.
Гожи жимс
Зүүн өмнөд Европ, өмнөд Азид ургадаг энэ жимс өчүүхэн жижиг ч жүржээс хавьгүй их витамин С, загасны махнаас илүү их төмөр агуулдаг. Шүүсийг нь 14 хоног тасралтгүй уухад хүч тамир нэмэгдэж, ядаргаа тайлагдан бэлгийн даавар ердийн үеийнхээс илүү их ялгардаг байна. Хятадууд эртнээс энэ жимсийг хэрэглэсээр ирсэн бөгөөд хан үндэстэн тоогоороо дэлхийд тэргүүлэх болсныг гожитой холбон тайлбарлах нь бий.
Чихэр өвс
“Камасутра”-д чихэр өвсний хандыг бэлгийн хүч оруулагч “шидэт ундаа” хэмээжээ. Өнөө үеийн шинжлэх ухаан ч энэхүү шидэт ургамлыг хүсэл өдөөгч, чалх сайжруулагч гэдгийг судалгаагаар тогтоосон юм.
Ямааны мах
Ямайкад шинэхэн хосод хуримын анхны шөнө нь ямааны битүү чанасан толгой идүүлдэг заншилтай. Ямааны мах бэлгийн амьдралд сайнаар нөлөөлдгийг шинжлэх ухаанаар батлаагүй ч үр тогтох, бэлгийн эс “үйлдвэрлэх” зэрэгт гол үүрэг гүйцэтгэдэг төмөр, цайраар баялаг нь тогтоогджээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )