ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тун чиг өөртөө итгэлтэйгээр өрсөлдсөн сэтгүүлч Ксения Собчак улс төрийн карьераа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ. Сонгууль ард үлдэж, иргэдээс тун бага санал авсан гэж цахимаар шоолуулж байгаа Ксения түр амарч, алжаалаа тайлахаар Тайландад очжээ. Тэрбээр нөхөр, хүүгийн хамт авахуулсан зургаа “Инстаграм”-даа хийсэн байна.
Ксения ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээр нөхөр жүжигчин Максим Виторгантайгаа ч уулзах нь ховор байжээ. Хэдэн сарын турш гэр бүлдээ анхаарал хандуулаагүй түүнд фэнүүд нь улс төрийг мартаж, хүүдээ анхаарал хандуулахыг зөвлөж байсан удаа ч бий. Гэвч хөтлөгч бүсгүй улс төрд эргэлт буцалтгүй орсон бололтой.



О.Саша

Сэтгэгдэл ( 5 )
Мөнхбаясгал шүү дээ. Манайд бол
Монголд бол Нараа юм биз дээ. Нараа ямар дуу дуулдаг мэдэх хүн байна уу
К.Сабчак урагшаа
аль сургууль вэ
Аав нь Ленинградын дарга байхдаа дороо ажиллаж байсан тагнуулч залууг анхлан дэмжиж, Ельцинд санал болгосон,Путины хувьд дээдийн дээд хүн байсан юм