Эмэгтэй хүний насыг гараар нь тодорхойлж болдог

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Эмэгтэй хүн залуу насаа хадгалахын тулд гараа байнга арчлах хэрэгтэй. Бүсгүй хүний гар нь халуун хүйтэн угаалга цэвэрлэгээ, химийн бодис, зуны халуун нар зэрэгт амархан эвдэрч өнгөө алддаг. Иймд бүсгүй хүн бүр цүнхэндээ гарын тосыг нүүрний тосноос илүү эрхэмлэн авч явах ёстой байдаг. Өглөө ажилдаа гарахынхаа өмнө гарандаа зөөлөрүүлэх тос заавал түрхээрэй. Иймд тос нь арьсанд амархан шингэж хөлс гарах эсвэл тоосжихоос сэргийлдэг.

Бяцхан санамж

-Угаалгын нунтгуудад янз бүрийн химийн бодис ордгийг бүү мартаарай!

-Хэрэв та химийн бодистой ажилладаг бол глицерин, силиконы хольцтой тос түрхээрэй.

-Глицерин нь арьсыг янз бүрийн харшил өвчнөөс болон арьсны өнгө үхэхээс мөн сэргийлдэг.

-Унтахын өмнө гараа сайтар савандаж угаасны дараа хатааж, тэжээлийн тосоор тослоорой.

-Гарын арьсанд зориулсан амин дэмээр баялаг, төрөл бүрийн крем тос байдаг ч сонголтоо зөв хийгээрэй.

-Хавар намар нэн ялангуяа өвлийн цагт бүсгүй хүн гараа байнга арчлан анхаарах хэрэгтэй.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top