Дотоод ухамсар таны туслагч мөн

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 22

Хэрэв та ямар нэгэн асуудлыг удаан хугацааны туршид шийдвэрлэж чадахгүй байгаа бол дотоод ухамсраасаа нэг асуугаад үзээрэй. Учир нь дотоод ухамсар бүхнийг мэддэг ажээ. Дотоод ухамсар нь хүн бүхэнд байдаг. Харин гагцхүү зарим нэг хэсэг хүмүүст нь нээлттэй байхад нөгөө нэг хэсэг хүмүүст нь хаалттай байдаг байна.

Хаалттай байгаа дотоод ухамсрыг нээлттэй болгоход хэцүү байдаг гэнэ. Дотоод ухамсар нь зөн совинтой холбоотой байдаг. Ингээд хэрхэн дотоод ухамсартайгаа харьцах талаар дараах зөвлөгөөг хүргэе.

-Таны санааг зовоосон ямар нэгэн чухал асуудал тулгарсан бол ухамсартаа мэдэгдэх. Тухайн асуудалтайгаа холбоотой дурын мэдээллийг эрж хай. Логик талаас нь учрыг олох гэж буү оролдоорой.

- Дотоод ухамсартаа цаг хугацаа өгөөрэй. Өөрийн асуудлын талаар бодохоо болиод хэсэгхэн гадуур зугаалах, саунд суух гэх мэт цагийг арай өөр зүйлд зарцуул. Учир нь ийм үед л хүний толгойд ямар нэгэн санаа бодол төрдөг байна.

- Унтахынхаа өмнө болон унтаад сэрснийхээ дараагаар бүх асуултын хариултыг мэдэх хүчтэй дотоод ухамсрыг эзэмшиж тунгаан бодоорой. Дотоод ухамсар тань туслахад бэлэн байх болно.

-Тайван бас баяртайгаар хариултаа хүлээгээрэй. Итгэлтэй байсан үед л та түүнийгээ мэдрэх болно. Магадгүй танд ямар нэгэн дур зураг /сайн болон муу/ бууж болох юм. Нэг удаагийн оролдлогоор болохгүй байна гээд хаяж болохгүй. Цаашаа улам бүр тэмцэх тусам илүү тодорхой хариултыг авна.

- Өөртөө үргэлж асуулт тавьж дотоод ухамсартайгаа ярилцаж байгаарай. Нүдэнд үзэгдэхгүй далд ухамсар маань бидэнд хичнээн олон зүйлийн талаар хэлж өгдөг гээч. Энэ бүхэнд та хэзээ нэг өдөр гайхах болно.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top