Монгол оюутнууд эко автомашин бүтээжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

Монголын Үндэсний их сургуулийн төгсөх курсын 16 оюутан багштайгаа хамтран бензин хэрэглэлгүй, цахилгаанаар ажилладаг эко автомашин бүтээв. Залуус өөрийн гар утаснаас эхлэн тодорхой эд зүйлсийг борлуулж, ар гэрээсээ туслалцаа аван, эд ангийг нь бага багаар цуглуулсан байна. Эко автомашинд 7 сая 800 мянган төгрөг зарцуулсан ба MGL-17 гэж нэрлэжээ. Уг автомашины өөрийн жин 900 кг, мотор нь 24 кг, даац нь 2500 кг бөгөөд дөрвөн сарын хугацаанд зохион бүтээсэн байна. Тэд автомашиныхаа хэрэглээний цахилгааныг толь тавьж нарны эрчим хүчээр шийджээ. Үүнээс гадна тус бүр нь 160 амперын 12 вольт хүчдэлтэй таван аккумулятор суурилуулж 800 амперын 60 вольтын хүчдэл гаргах боломжийг хангасан байна. MGL-17 автомашин нь 2-3 цаг цэнэглээд 40 км/ц хурдтайгаар 100 км явах боломжтой аж.

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.34.92) 2025 оны 03 сарын 13

hiigeer ajildag mashin hort hii yalgaruldagiig britaniin erdemted togtooj

1  |  0
Zochin(66.181.161.115) 2025 оны 03 сарын 13

Хийх нь юу байхав дээ хуучин төмрийн сэг дээр баахан баттэрэй л зоосон байна арай өөр юм хий л дэ

1  |  0
11(202.179.30.194) 2025 оны 03 сарын 13

сайн байна.

1  |  0
zocnin (68.145.61.75) 2025 оны 03 сарын 13

ulam sain hiigeed mongoldoo yuldwer bguulaarai .. uls oron demjeed ogwol zaluucnuud maani hiih ni bna shyy amjilt

1  |  0
ZOCNIN (68.145.61.75) 2025 оны 03 сарын 13

naadaxaas cnin hudaldaj awya

1  |  0
Z(172.58.40.242) 2025 оны 03 сарын 13

Gadnaas avch ugsarsan gesen uguu esvel

1  |  0
mongol(27.123.214.103) 2025 оны 03 сарын 13

Bolj baina. Tsaashdaa saijirna.

1  |  0
Top