Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатарыг намууд шохоорхож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 22



“Сант марал” судалгааны төвөөс саяхан хамгийн өндөр рейтингтэй яваа улс төрчдийг  нэрлэсэн юм. Нийслэл хотод төвлөрч хийсэн энэ судалгааны дүн зарим улс төрийн нам, улс төрчдийг нэлээд цочролд оруулав бололтой. Судалгаагаар санаанд оромгүй хүн буюу томчууд төдийлөн “тоодоггүй”  Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар эхний гуравт жагссан байна. Эрх баригчид л түүнийг үл тоосон царай гаргадаг болохоос биш  ажилчин олон түмэн өндөр үнэлдэг тул тэр ийнхүү өндөр оноо авсан байх. Мань эр жирийн иргэдийнхээ, ялангуяа үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалан Засгийн газартай хийх гурван талт гэрээн дээр хатуухан байр суурь баримталдаг болсон юм. Ажилчдын цалин мөнгө нэмэх, нийгмийн даатгалын системийн сайжруулах, дарга нарын буруу ташаа шийдсэн олон асуудлыг нийтийн эрх ашигт нийцүүлэхийн төлөө нэлээд зүйл хийсэн гэж үнэлж байгаа ажээ. Эрх баригчид ч сүүлийн үед үүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм болов уу даа. Ирэх сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхийг хүссэн мессеж хааяа түүн рүү шиддэг болсон гэнэ. Иргэний зориг-Ногоон намаас ганцаарчилсан уулзалт хийхийг ч санал болгоод авчээ. Гэхдээ С.Ганбаатар аль нэг намд орох бодолгүй явна. Тэрээр “Би нам дагахгүй, мөн УИХ-д орохгүй” гэж “гүрийсэн” хэвээрээ байна.

Сэтгүүлч Х.Тулга.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top