Реппер Gee уран бүтээлийн хулгайчид яснаасаа дургүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 22

Манай хамтлаг дуучид гадаадаас бүтээл хуулбарлахдаа гарамгай. Үүнд нь ард түмэн дургүй байдаг ч сонссоор аль хэдийн хитийн оройд гаргачихдаг зуршилтай.  Харин нөгөө дуучид нь миний уран бүтээл гээд   сийх ч үгүй ярих нь бий.  Ийм л цаг үед бусдаас онцгойрон өөрөөрөө байж хүүхэд залуусын сонсох дуртай дуунуудыг авьяасаараа төрүүлж чадсан хүн бол реппер Gee.  Сэтгүүлч мэргэжилтэй болоод ч тэрүү түүний уран бүтээл улс төрийн сэдэвтэй байж сав л хийвэл загначих гээд байгаа юм шиг харагддаг. Gee өөрийгөө уран бүтээлч хүн гэж боддоггүй . Харин би  амьдралын хүн гэж ярьдаг гэнэ.  Учир нь уран бүтээлч бол бүтээх ёстой. Гэтэл эргэн тойронд ихэвчлэн  уран бүтээлийн хулгайчид байдаг болохоор тэдэнтэй нэг нэрийн дор өрсөлдөх нь утгагүй гэж боддогоо хэнээс ч нуусангүй. Харин хүмүүс Gee-гийн уран бүтээлүүдийг дуу гэж сонсдог бол тэрээр сэтгүүлчийн бүтээл гэж үздэг байна. Сэтгүүлчид өөрийнхөө үзэл бодлыг цаасан дээр, камерийн хальсанд буулгаад хүмүүст хүргэдэг бол Gee хөгжим дээр буулгадагаараа ялгаатай гэнэ шүү.

 А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top