
Дуучин Тэйлор Свифтийн фэн залуу нь түүний анхаарлыг татах гэж болчимгүй үйлдэл хийжээ. Брюс Роули гэх 26 настай залуу энэ сарын 4-нд банк дээрэмдэж, тал мөнгөө Тэйлор Свифтийн гэрийн ойролцоо нуусан байна. Тэрбээр дуучин бүсгүйд ухаангүй хайртай, энэ аргаараа түүний сэтгэлийг татахыг хүссэнээ ярьжээ. Харамсалтай нь Тэйлор тухайн үед гэртээ байгаагүй учир хулгайлсан долларынхаа хагасыг дуучны байшингийн хашаанд нуусан байна.
Брюс Роули яг хэдий хэмжээний мөнгө хулгайлсан нь одоогоор тодохойгүй байгаа аж. Холливудын зарим хэвлэлд мэдээлснээр тэрбээр 100 мянга орчим доллар хулгайлсан байна. Залуу мөнгөнийхөө талыг Тэйлорын хашааны яг хаана нь нууснаа хэлэхгүй байгаа гэнэ. Тэрбээр банк дээрэмдсэнийхээ маргааш нь хяналтын камерт бичигдсэн машинтайгаа явж байгаад баригджээ.




Сэтгэгдэл ( 0 )